Хорих ангиуд гомдол, хүсэлтийн хайрцагтай болно

 Улсын Ерөнхий прокурорын тушаалаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хорих ангиудад гомдол хүсэлтийн тусгай хайрцаг байрлуулж эхэлсэн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

Тушаалд заасанчлан “Хоригдож байгаа этгээдээс тухайн анги, байрны үйл ажиллагаа, алба хаагчийн харилцаатай холбоотой гомдол, хүсэлтийг шууд хүлээн авах хайрцаг ажиллуулах журам”-ыг батлан гаргасан аж. Энэхүү хайрцаг ажиллавал  НҮБ-ын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан дэд хорооноос өгсөн зөвлөмж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 210 дугаар зүйлд заасан хоригдлын эрхийг бүрэн хангах нөхцлийг бүрдүүлнэ.

Одоогоор Булган аймгийн Прокурорын газрын 439 дүгээр хаалттай хорих анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад тусгай хайрцгийг байрлууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.107.159)