Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг шүүнэ
Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүх танхимд болж, анхан шатны шүүх хуралдааныг энэ сарын 23-ны 12 цагт товложээ.
Нийслэлийн прокурорын газраас түүнийг сайдаар ажиллахдаа, албан тушаалаа урвуулан “... Амгалан дулааны станцын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын "Чайна машинери инженеринг" корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөх татвараас чөлөөлж, улсад их хэмжээний хохирол учруулсан”, Мөн “... Дарханы ДЦС-д хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулан тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан..” гэх хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар 2, 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж өнгөрсөн оны 12 дугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.