Эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой 13 спорт клубыг зарлаж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах магадлан итгэмжлэгдсэн спортын клубын сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 11-р сарын 28-наас 2019 оны 12-р сарын 20-ны хугацаанд хүлээн авч, шалгаруулсан бөгөөд 13 спорт клуб тэнцсэн байна.

Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ажиллах юм.

Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд ЭМДС-аас төлөх нэг удаагийн төлбөрийн хэмжээ 60 мянган төгрөг байх бөгөөд гурван сар 24-өөс доошгүй удаа нэг удаа хичээллэхдээ нэг цагаас доошгүй хичээллэхээр тусгажээ.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.149.29.98)
Hi Hi
2020-01-06 Хариулах