Д.Дорлигжав нарыг нэг сар хорино

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 9-нд Д.Дорлигжав. Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох хэргийг хэлэлцэж, шүүгдэгчдийг тус бүр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарын гэр, албан өрөөнд АТГ нэгжлэг хийж, улмаар энэ сарын 8-нд ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид саатуулж, мөрдөн шалгаж эхлэсэн. Хуулийн дагуу хорих 48 цагийн хугацаа маргааш дуусах тул, тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас ирүүлснээр, дээрх шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Д.Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа, төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа" ХХК-ийн дансаар Т.Ганболдоос 4 сая ам.доллар шилжүүлж авчээ. Энэхүү их хэмжээний мөнгийг  2011 оны 9-10 дугаар сард гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. Эл хэрэгт Ч.Бямбааг мөн сэжигтнээр татаад байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.166.157)