"Болор цом"-ыг шүүх шүүгчдийг ил тодоор зарлажээ
Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн хурлаар энэ жилийн "Болор цом" наадмыг шүүх шүүчдийг ил тод зарлажээ. Энэ жил 37 дахь удаагаа болох "Болор цом" наадмыг нэгдүгээр сарын 04-ний бямба гаригт Багануур дүүрэгт зохион байгуулахаар болсон юм. Уг наадмын ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн дарга Ж.Баяржаргал, Шүүмж судлалын үндэсний төвийн дарга П.Батхуяг, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, судлаач Д.Ганболд, яруу найрагч Н.Гантулга, Н.Минжинсайхан нарыг томилжээ.
Энэ жил Багануур дүүрэг байгуулагдсаны 40 жилийн ой тохиож буй бөгөөд энэхүү ойд зориулсан "Уран үгсийн чуулган" зохиолч, уншигчдын уулзалт маргааш Багануур дүүргийн соёлын ордонд болох юм байна. “Уран үгсийн чуулнан"-д ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, арын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Хүрэлбаатар, соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Аюурзана, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ш.Дулмаа, төрийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, "Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Галсансүх, Б.Ичинхорлоо нарын зэрэг зохиолч, яруу найрагчид оролцох юм байна.