Гавьяат эмч Ж.Чинбүрэн сонгуульд нэр дэвшинэ
2020-01-02
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат эмч цолоор шагнуулсан ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн ажлаа өгчээ. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж, шинэ он гарахаас өмнө ХСҮТ-ийн захирлын ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Түүний оронд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүү томилогдсон гэсэн мэдээлэл байна.
Ж.Чинбүрэн захирлын албанаасаа чөлөөлөгдсөн ч эмнэлэгтээ зөвлөх эмчээр ажиллахыг эх сурвалжууд хэлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.143.18)
ИХ УНШСАН