Нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочид хариуцлага хүлээлгэнэ

Нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочид хариуцлага хүлээлгэнэ

Үйлчилгээнд явж байгаа автобусуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км.цаг, ачаалалтай үед 5км.цаг байдаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотойЗамын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв.

Иймд замын нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсож "халтуур" хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэх ажлыг тус газраас Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүдтэй хамтран эхлүүлсэн байна.

Ингэхдээ нийтийн тээврийн автобусуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.13.196)