Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 9-нд эхэлнэ

Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 9-нд эхэлнэ

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого  нэгдүгээр сарын 9-15-нд болно. Ээлжит тооллоготой холбоотойгоор иргэд өөрийн өрхийн бүртгэлтэй баг, хороондоо хандан, мэдээллээ хянан баталгаажуулж, тооллогод идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ.

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг таван жил тутам”, “Хvн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 8.1-д “Ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна” гэж заажээ.

Үүний дагуу 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Тооллогын улсын комиссын анхдугаар хуралдаан болж, “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит улсын тооллогыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Аймаг, нийслэлийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай” зэрэг тогтоолыг баталсан байна.

Тооллогын улсын комиссын дарга нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх бөгөөд Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00.00 цагаас эхлэн долоо хоног үргэлжлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.200.78)