Ангела Меркель ОХУ-д айлчилна

Ангела Меркель ОХУ-д айлчилна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар, Германы канцлер Ангела Меркель энэ сарын 11-нд ОХУ-д айлчилна гэж Кремлийн сайт мэдээлжээ. Хоёр орны удирдагчид Ойрхи Дорнодын байдал зэрэг асуудлаар санал солилцох юм байна. Мөн тэд Сири, Ливийн асуудлаар ч ярилцах аж.

2015 оны Минскийн хэлэлцээрийн цуврал арга хэмжээ, 2019 оны арванхоёрдугаар сарын 9-нд болсон "Нормандийн загвар" дөрвөн орны Парисын дээд хэмжээний уулзалтын холбогдох хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд, хоёр тал Украйны мөргөлдөөний асуудлыг зохицуулах талаар хэлэлцээ хийнэ гэж албан мэдэгдэлд тэмдэглэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.17)