УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана
2020-01-08
Тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг боловсруулсан билээ. Энэхүү хуулийн төслийг ХНХ-ын сайд С.Чинзориг өнгөрсөн даваа гарагт УИХ-д өргөн барьсан бөгөөд өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм. Тэгвэл тус Байнгын хорооны хуралдааны дараа буюу өнөөдөр 15.00 цагаас УИХ-ын чуулганы хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ирэх баасан гарагт УИХ-ын гишүүд төлөвлөсөн өөр ажилтай учраас хуулийн төслийг өнөөдөр, маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлах аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.143.45)