Сонгуулийг зургадугаар сарын 24-нд явуулах санал хүргүүлэв

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 24-нд явуулах хүсэлтээ УИХ-д хүргүүлжээ.   Сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт зохион байгуулна гэж заасан байдаг.  

Хуулийн заалтыг үндэслэн ирүүлсэн СЕХ-ны саналыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос тойрог, мандатын хуваарилалтыг хүн ам, газар нутгийн байдалтай уялдуулсан судалсан  саналаа мөн хүргүүлээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.208.220)