Трамп Ираны цохилтод хариу барьж, хүчирхэг мэдэгдэл хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирак дахь АНУ-ын цэргийн баазууд руу Иран цохилт хийсэнтэй холбогдуулан ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Цагаан ордны тэргүүний хэлснээр, халдлагын улмаас хүний амь хохироогүйгээс гадна АНУ-ын цэргийн баазууд бага хэмжээний хохирол амссан байна. “Иран ухарсан нь дэлхий дахинд сайн хэрэг боллоо” гэж Трамп онцлов. Түүний хэлснээр, урьдчилан мэдээлэх системийн тусламжтайгаар хохирол амсахаас зайлсхийж чаджээ. Вашингтон ойрын хугацаанд Тегераны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ. Түүнчлэн, АНУ Ираны цохилтод хариу барих боломжит хувилбаруудыг судлах бөгөөд ингэхдээ цэргийн хүчийг хэрэглэхгүй гэж АНУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.

АНУ хүчтэй пуужинтайгаа гадна тус улсын цэргийнхэн хэт авианы зэвсэг бүтээж буй. Гэхдээ энэ нь эдгээр зэвсгийг ашиглана гэсэн үг биш гэж Трамп тодруулжээ.

Мэдэгдэлдээ Доналд Трамп Ираны генерал Касем Сулейманийг “энэрэлгүй алан хядагч” гэж нэрлээд тэрээр алан хядагчдыг бэлтгэж, Багдад дахь АНУ-ын элчин сайдын яамд хийсэн саяхны халдлагыг хариуцаж, шинэ халдлагуудыг төлөвлөж байсан гэж онцлов.

Үүний сацуу Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээнээс татгалзахыг гэрээнд оролцогч бусад талуудыг уриалаад энэхүү гэрээ нь Иранд цөмийн салбарт үсрэлт хийх замыг нээж буй тул хохиролтой болохыг онцлон тэмдэглэжээ. Энэ бодит байдлыг Их Британи, Франц, ОХУ, Хятад улс хүлээн зөвшөөрөх цаг нь ирсэн хэмээн тэрбээр мэдэгджээ.

“Миний бие ерөнхийлөгч байсан цагт Иранд цөмийн зэвсэгтэй болохыг  зөвшөөрөхгүй” гэж Трамп мэдэгдэв.

Тэрбээр Ираны эрх баригчид, ард түмэнд хандан хөгжил цэцэглэлт, дэлхийн бусад улс оронтой энх тайвнаар зэрэгцэн оршихыг хүсээд АНУ энх тайвныг хүсэж буй хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ.Тэрээр мөн НАТО-гийн гишүүн орнуудаас Ойрх Дорнодын үйл явцад идэвхтэй оролцохыг шаардсан байна.

Түүний энэ мэдэгдэл АНУ-ын төрийн тэргүүний прагматик хандлагыг илтгэж байна гэж шинжээчид дүгнэжээ. Доналд Трамп бизнесмен хүн, дайнч хүн биш. Цэргийн шууд мөргөлдөөнөөс эдийн засгийн хориг арга хэмжээг илүүд үзэж, хориг арга хэмжээг дайн хийх арга хэмээн үзэж байна гэж ажиглагчид дүгнэж байна. АНУ-ын цэргийн бааз Ойрх Дорнодод байрлах нь тус улсад асар их давуу талыг өгч, тусгай ажиллагаа явуулах, эсрэг талын газар нутагт цохилт хийх боломж олгодог гэж тэд үзэж байна.

Пентагоны тэргүүн Марк Эсперийн мэдэгдсэнээр, энэ сарын 8-ны өглөө Иран улс Ирак дахь АНУ-ын цэргийн баазууд руу 16 баллистик пуужинг дор хаяж гурван байршлаас харвасан бөгөөд 12 нь байгаа оножээ. Эдгээрээс 11 нь Айн аль-Асад бааз, нэг нь Эрбил баазыг оносон байна. Цохилтод нисдэг тэрэг, автомашины зогсоол болон майхнууд өртжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш Персийн буланд нөхцөл байдал зөөлрөх шинж тэмдэг гарч буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ. “Энх тайван нь бидний хамгийн үнэтэй үнэт зүйл. Энэ бол нүсэр их хөдөлмөрийн үр дүн юм. Дэлхий дахин дахин нэг дайн гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэрбээр мэдэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.21.206)