Панаксадиол гэх тариаг хил нэвтрүүлэхээр завджээ

Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналтын бүст, Умард Солонгосоос ирсэн 30 кг эрүүл мэндийн барааг шалгахад “Панаксадиол” /Panaxadiol/ гэх нэртэй тариа байсныг илрүүлжээ. БНАСАУ-ын иргэн С-ийн хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Дээрх бараа нь 

  • "Гаалийн тухай хууль”-ийн 227 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 
  • “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 12 дахь хэсэг,
  • “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 9.3 дахь хэсэг,
  • “Зөрчлийн тухай хууль” 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зүйл заалтыг тус  тус зөрчсөн байж болзошгүй аж.

Иймд дээрх барааг нотлох баримт цуглуулах, гэрч холбогдогчоос тайлбар авах, шинжилгээнд хамруулан мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах хүртэл тус гаалийн хяналтын бүст битүүмжлэн саатууллаа.Зөрчлийн талаарх мэдээллийг харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт нэн даруй мэдэгдэн шалгуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.76.209)