АНУ-ын Зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд хэвээр байна

Иракийн байгууламжуудад өгсөн Ираны цохилтын дараа АНУ-ын цэргүүд байлдааны бэлэн байдалд хэвээр байна гэж Пентагоны тэргүүн Марк Эспер мэдэгджээ.

Эсперийн хэлснээр, Ираны нутаг дэвсгэрээс харвасан 16 пуужингийн 11 нь Айн-эль-Асад баазад, нэг пуужин Эрбилийн нисэх онгоцны буудалд хүрсэн байна.

Тэрбээр мөн Иран хоёр улсын харилцаанд үүссэн хурцадмал байдлыг намжаах боломжийг ашиглана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

“Аз болоход Ираны халдлагууд АНУ-ын ажилтнуудад, манай эвслийн түншүүдэд хохирол учруулаагүй. Бид сонор сэрэмжтэй байж, хамгаалалтын арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Хурцадмал байдлыг намжаахын тулд Ираны эрх баригчид боломжийг ашиглана гэдэгт бид найдаж байна” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.236.178)