Улстөрчдийн ЧАНСААГ ТОГТООСОН мэдээлэл гаргахыг хориглолоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас өнөөдөр /2020.01.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг нар оролцлоо.

Тэдний ярьж байгаагаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар нь Сонгуулийн тухай хуульд заасан чиг, үүргийнхээ хүрээнд гурван чиглэлд хяналт тавьж ажиллаж байгаа аж. Энэ талаар Т.Батцэцэг "Сонгуулийн хуулийг баталж, мөрдөж эхэлсэн. Энэ хуулиар ШӨХТГ нь гурван чиглэлд хяналт тавьж ажиллахаар хуульчлагдсан байна. Сонгуулийн жил эхэлснээс хойш олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага ямарваа нэгэн нам, эвсэл болон улстөрчийн чансааг тогтоосон мэдээ, мэдээллийг явуулахыг хориглосон. Сонгуулийн сурталчилгааны үеэр ямар нэгэн нам, эвслийн мэдээллийг түлхүү тараах, эсвэл ямар нэгэн улстөрчийн мэдээллийг огт тараахгүй байх гэрээ хийхийг хуулиар хориглосон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтүүлж байгаа мэдээлэл нь нэг талыг барьсан байхыг хориглосон байна. Эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг үйл ажиллагааг түр зогсоох эрх нь бий" хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.75.46)