Билгүүн номч Б.Ринченгийн байшинд паб, ресторан үйл ажиллагаа явуулж байна

Билгүүн номч Б.Ринченгийн байшинд паб, ресторан үйл ажиллагаа явуулж байна

Өнгөрсөн цаг хугацаанд аж төрж байсан суут хүмүүсийнхээ амьдралаа өнгөрүүлсэн гэр, байшинг нь тухайн улс орон нь тусгай бодлогоор хамгаалж, өвлүүлж музей болгодог. Аль ч улсад гэр музей нь соёлын томоохон өвд тооцогддог нь олон жишээнээс харагдана. Харин манай улс энэ чиглэлд ямар ч бодлого хэрэгжүүлдэггүй гэдгийг судлаач, эрдэмтэд хэлж байна.  

ОХУ-д академич Б.Ринченгийн нэрэмжит гудамж байдаг

Нэг түүх дурдья. Оросын Ленинград буюу одоогийн Санктпетербург хотод Билгүүн номч Бямбын Ринченгийн нэрэмжит гудамж байдаг. Бямбын Ринчен “Цогт тайж” бүтээлээрээ төрийн соёрхол хүртсэн. Түүнийг нь дагаж мөнгөн урамшуулал ирсэн бөгөөд түүнээс 100 төгрөгийг нь дээж болгон авч өвөртлөөд бусдыг нь Ленинград хотын өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт хандивласан байдаг. Түүнийг нь хүндэтгэж тухайн асрамжийн газар байсан гудамжийг түүний нэрэмжит болгожээ. Ринчен гуай Монгол улсад түүнээс илүү их гавьяа байгуулж, өв үлдээсэн. Гэвч түүний нэрэмжит гудамж бүү хэл түүнтэй танилцах музей ч манайд алга байна.  

Билгүүн номч Б.Ринченгийн байшинд паб, ресторан үйл ажиллагаа явуулж байна

Төрийн ордны хойно байрлах арктай гурван давхар шар байрны нэг давхарт билгүүн номч Б.Ренчин амьдарч байсан юм. Түүний гэр одоо алга болсон. Учир нь өдгөө түүний амьдардаг байрны нэг давхарт өдгөө паб, ресторан, банз, спорт барааны дэлгүүр, солонгос хоолны газар үйл ажиллагаа явуулж байна. Мөн энэ байранд академич, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн амьдардаг байсан. Түүний гэр музей уг байрны хоёрдугаар давхарт өдгөө ч үйл ажиллагаа явуулсаар байгаа. Гэхдээ

Г.Аким: Төр засаг түүхт хүмүүсийнхээ өв соёлыг хамгаалахгүй байна

Билгүүн номч Б.Ринченгийн байшинд паб, ресторан үйл ажиллагаа явуулж байна

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким “1990 онд бид Ренчингийн амьдарч байсан байрыг музей болгох юмсан гээд уг байранд нь “Зохиолч Б.Ренчин энд амьдарч байсан” гээд самбар хадуулж байсан. Тухайн үед цаг нь болоогүй, юм нь алга болно гэсэн. Гэтэл одоо гэр нь алга, зарсан юм уу бүү мэд. Өнөөдөр Ренчин багшид юу үлдэв гэдэг асуултад үнэндээ юу ч алга даа"  

АНУ Жэк Лондон, Орос улс Толстой, Пушкины нэрэмжит гудамж, цэцэрлэг, гэр музейтэй. Кубад мөн Хэмингуэйн гэр музей байдаг. Харин манайд Лувсанвандан, Ринчен, Одон гээд суутнуудын музей алга байна. Дээр нь хамгаалах бүү хэл устгаж үгүй болгож байгаа нь эргээд түүхийн дархлааг алдагдуулж байгаа хэлбэр гэж судлаачид үзэж байна.

П.Батхуяг: Улс орны үнэт зүйл бол суут хүмүүсийн үлдээсэн соёлын өв юм

Билгүүн номч Б.Ринченгийн байшинд паб, ресторан үйл ажиллагаа явуулж байна

Зохиолч, судлаач П.Батхуяг “Намдаг гуайн амьдарч байсан байшин дээр “Энд Д.Намдаг амьдарч байсан” гэдэг пайз л байдаг. Өөр тэнд юу ч байхгүй. Өнөөдөр Улаанбаатарт Ц.Дамдинсүрэнгийн гудамж гэж байхгүй. Б.Ренчин гуайн түүхэн холбогдолтой газар нийслэлд алга. Монголын гайхамшигтай хөгжмийн зохиолчдын өвийн талаар, түүнийг очоод сонсох, бүтээлтэй нь танилцах нэг ч музей алга. Хот олон давхар байшинтай гялгар болж байгаа нь хөгжлийн нэг хадлага мөн ч байшингуудын цаана жинхэнэ оюунлаг амьдрал, хүмүүсийн оюун санааны амьдрал өөрөө бүрэлдэж бүтэж бий болох ёстой.

Зохиолчдын эвлэлийн хорооны байранд байсан Д.Нацагдоржийн музейг хаажээ

Түүнээс гадна Олон нийтийн ярьдгаар Виставкагийн хажууд Их зохиолч Д.Нацагдоржийн музей байсан ч түүнийг нь нүүлгэн ЗЭХ-нд байгуулсан. Гэвч энэ музейг мөн л буулгасан байна. Ерөнхий сайд асан Гэндэнгийн гэр музейг ч мөн ялгаагүй нураагаад байна.   

Түүхт хүмүүсээ мэндэлсэн ойн хүрээнд л дурсдаг. Хүрэл хөшөө босгодог. Энэ бол соёлын өвийг сурталчилсан, хамгаалсан зүйл биш гэдгийг эрдэмтэд хэлж байна. Тэгвэл хийсэн бүтээснийг хэрхэн хамгаалах, сурталчлах талаар салбарын сайд харин дараах тайлбарыг өглөө.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Соёл урлагийн салбарын нэр хүндтэй хүмүүсийн алдар гавьяаг мөнхжүүлэх, олон нийтэд түгээн сурталчлах чиглэл дээр салбаруудад томоохон эвент зохион байгуулах ажлууд хийгдэнэ” гэв.

Билгүүн номч Б.Ринченгийн байшинд паб, ресторан үйл ажиллагаа явуулж байна

Энэ мэтчилэн олон жишээг дурдаж болохоор байна. Түүхт хүмүүсийн гэр музей Цэндийн Дамдинсүрэн, ерөнхий сайд асан Жигжиджавын гэр музей гээд хуруу дарам цөөхөн байна. Гэвч үйл ажиллагаа нь тогтмол биш. Улс төр, уран зохиол, уран зураг гээд олон салбарын суут хүмүүс манай түүхэнд уг нь олон бий. Гэвч суутнуудын амьдран суудаг, олон алдартай уран бүтээлээ туурвисан гэр орон, эд хэрэгсэл нь хаана байдаг нь үл мэдэгдсэн хэвээр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.34.237)