Иранд болсон нисэх онгоцны ослоос ганцхан хүн амьд үлджээ
ТЕГЕРАН. /RIA Novosti/. Ираны нийслэл Тегеран хотын орчимд болсон нисэх онгоцны ослоос ганцхан хүн амьд үлдсэн тухай Fars агентлаг тус улсын Онцгой байдлын газрын мэдэгдлээс иш татан уламжилжээ.“Нисэх онгоцны бүхээгт байсан 16 хүнээс зөвхөн уг онгоцны инженер амьд үлдсэн” гэж Ираны Онцгой байдлын газрын мэдээлэлд дурджээ. Fars агентлагийн мэдээлснээр, осол болсон газрын байшин барилгуудад оршин сууж байсан хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.Тегеран хот орчимд даваа гарагт осолдсон ачаа тээврийн нисэх онгоцны нисгэгч амьд үлдсэн байж магадгүй гэж телевизийн Press TV сувгаар урьд нь мэдээлж байжээ.Ачаа тээврийн Boeing 707 нисэх онгоц Бишкек хотоос Тегеран хотын дагуул Караж хотын "Пайам" олон улсын нисэх онгоцны буудал руу ниссэн боловч андуурч мөн хотын "Фатх" нисэх онгоцны буудалд газардсан байна. Fars агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, нисгэгч буух үедээ жолоодлогоо алдаж, нисэх онгоц хөөрч-буух зурвасаас гарчээ.Boeing 707 Ираны агаарын тээврийн компанийн нисэх онгоц байсан бөгөөд Бишкекээс захиалгат нислэг үйлдэж байсан байна.