Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гишүүдийн ёс зүйг хэлэлцэж байна
2020-01-21
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хаалттай горимоор хуралдаж байна. Хурлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гишүүдийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь нэмэгдсэн УИХ-ын гишүүдийг шалгуулах шаардлагыг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хүргүүлсэн. Тус хөдөлгөөнийхөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын хөрөнгө орлого нь нэмэгдсэнийг шалгуулах шаардлага тавьсан юм.
Ёс зүйн дэд хороо нь есөн гишүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалдаг. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Х.Баделхан, С.Бямбацогт нарын есөн гишүүн багтдаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.239.254)
ИХ УНШСАН