Замын-Үүдээр орж ирсэн хоёр хүний шинжилгээний хариу маргааш гарна
2020-01-23
Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд бүртгэгдсэн корона вирустэй холбогдуулан цаг үeийн асуудлаар мэдээлэл хийлээ. Замын-Үүдийн хилийн боомтоор орж ирсэн хоёр иргэнээс энэ вирусийн шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамныхан хэлэхдээ "Зургаан настай охиноо дагуулан Өвөр Монголоос хилээр орж ирсэн эмэгтэйд халуурсан шинж тэмдэг илэрсэн. Мөн охин нь халуунтай байсан учраас тусгаарласан. Шинжилгээг нь Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа. Хариу нь маргааш гарна. Гэхдээ гадаадын иргэн учраас өнөөдөртөө багтаагаад буцааж хилээр гаргахаар болж байна" гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.155.142)
ИХ УНШСАН