Зах, худалдааны төвүүдийг хаахгүй
2020-01-27
Шинэ коронавирусийн халдвараар 800 гаруй хүн өвчлөөд байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиудын хичээлийг ирэх гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаасан.
Гэтэл үүний хажуугаар зах, худалдааны төвүүдийг мөн хааж магадгүй гэсэн яриа иргэдийн дунд гараад байна.
Харин энэ мэдээллийг албаныхан үгүйсгэж байна. Тодруулбал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн төв болон НМХГ-аас "Зах, худалдааны төвүүдийг хаана" гэдэг нь ташаа мэдээлэл гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.22)