Австралид зорчсон монгол иргэнээс коронавирус илрээгүй гэв

Австралид зорчсон монгол иргэнээс коронавирус илрээгүй гэв

Австрали Улсад зорчиж очсон монгол иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн байж болзошгүй. Гэхдээ шинжилгээний хариуг гараагүй байна гэдэг мэдээллийг ЭМЯ-наас өгсөн.

Тэгвэл энэ иргэний шинжилгээний хариу гарсан талаар Австрали улсаас ЭМЯ-тай холбогджээ. Ингэхэд Монгол Улсын иргэнээс коронавирус илрээгүй. Харин хамт ниссэн зорчигч нь халдвартай байжээ. Тиймээс Монгол Улсын иргэн тэрхүү иргэний нэгдүгээр зэргийн хавьтагч болжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэхдээ, “Монгол Улсын иргэн нь нэгдүгээр сарын 19-нд Гуанжоу хотоор дамжин Мельбурн руу зорчсон. Буцаад Мельбурнаас Хонгконгоор дамжин Улаанбаатарт ирсэн. Монгол иргэн одоогоор Улаанбаатарт байгаа бөгөөд удахгүй ХӨСҮТ-ийнхэн олж шинжилгээ авна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.250)