Үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон газруудыг нэрлэлээ
Томуу, томуу төст өвчлөл, тархалт болон коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор зарим газруудын үйл ажиллагааг зогсоосон билээ. Үүнд ямар газрууд байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэгтгэн гаргасан байна. Тус байгууллагын нэгтгэснээр
1. Ерөнхий боловсролын сургуулиуд
2. Цэцэрлэгүүд
3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд
4. Дээд боловсролын байгууллагууд
5. Номын сан, кинотеатр зэрэг соёл, урлаг, үзвэр үйлчилгээний газрууд /
6. Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах газрууд
7. Жолооны курс
8. Мэргэжлийн түр сургалтын байгууллагууд /бүх шатны сургалтын төвүүд, мэргэжил олгох түр сургалтууд, хэлний дамжаа, курс, хүүхдийн ордон, хүүхдийн урлан бүтээхийн дугуйлан г.м/
9. Интернет, цахим тоглоомын газрууд
10. Бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрууд
11. Өдөр өнжүүлэх төвүүд
12. Хүүхэд харах үйлчилгээний газрууд байгаа юм. Эдгээр газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2 хүртэл түр зогсоогоод буй.
Иймд иргэдийг үүргээ ухамсарлан олон нийтийг аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх, бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг тус мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.