Коронавирусийн эмчилгээ үр дүнтэй байгаа гэв

Коронавирусийн эмчилгээ үр дүнтэй байгаа гэв

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар тус вирусийн 5974 тохиолдол батлагдсан байна. БНХАУ-аас гадна 16 улсад 56 тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлуудын 43 нь Ухань хотод зорчсон иргэд байгаа юм байна. Ингэхээр вирус тархалт байдлаар биш зөөвөрлөгдсөн байгааг ДЭМБ мэдээлжээ. Тиймээс тус голомтын бүс рүү зорчихгүй байх, шинжилгээгээ өгч вирусийг улсдаа зөөвөрлөхгүй байхыг анхаарууллаа. Тохиолдлын дийлэнх нь эрэгтэйчүүд байгаа аж. Түүнчлэн 103  хүн эдгэрээл эмнэлгээс гарсан гэнэ. Үүнээс харахад коронавирусийн эмчилгээ үр дүнтэй байгаа гэсэн үг гэдгийг ч энэ үеэр онцлов. Мөн энэ үеэр Австралид зорчсон монгол иргэнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл гарсан нь тус улсын эрүүл мэндийн байгууллага эхлээд ташаа мэдээлэл өгсөнтэй холбоотойг хэлсэн юм. 

Монгол Улсын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. Гэвч томуу, томуу төст өвчний тархалт улс даяар их байна. Одоогоор томуу, томуу төст өвчний тархалт лабораторийн үзлэгийн 11 хувийг эзэлж байгаа.  Монгол Улс халуурсан өгүүлэмжтэй 29 зорчигчийг тусгаарлан ХӨСҮТ-д байруулж, шинжилгээ авсан. Үүнээс 14-ийнх нь шинжилгээ үгүйсгэгдсэн. Одоо 18 иргэний шинжилгээний хариу гараагүй байна. Нийтдээ зургаан аймгийн найман хилийн боомтоор 1900 монгол хүн нэвтэрсэн байна. Тэдгээрээс шинжилгээ авахад сэжигтэй тохиолдол байгаагүй” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.205.26)