Уханьд сурдаг монгол бүсгүй хүүхдээ тэврэн онгоцноос бууж байгаа бичлэг олон хүнийг догдлуулав

Урд хөршийн Ухань хотод сурч буй 32 монгол оюутан эх орондоо ирлээ.

"МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор ирээд эх орондоо бууж буй оюутнуудын видео бичлэг олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна. Тэдний ар гэрийнхэн болон элэг нэгт монголчууд нь энэхүү бичлэгээс тэднийхээ эсэн мэнд байгааг нь харж,  баярын нулимс унагаж байна.

Ухань хотод сурдаг монгол оюутнуудын бууж ирэх бичлэгийг ах дүүс, гэр бүлийнхэн нь хараа салгалгүй ширтэж байна. Олны дундаас  нялх хүүхдээ тэврэн онгоцноос бууж ирэх монгол бүсгүйг олон хүн сэтгэл догдлон, баярын нулимс унаган хүлээн авч байна.

Ийнхүү тэд эх орондоо ирлээ. Бид дэлхийд эх оронтой гэдгээ харуулж чадлаа. 

ХӨСҮТ-д эмч нарын нарийн хяналт дор тусгаарлагдсан 31 оюутан, нэг бага насны хүүхдийг халдваргүй гэдэг нь бүрэн батлагдтал 14-21 хоног байлгах юм байна. Харин цахим орчноор дамжуулан гэр бүлийнхэнтэйгээ холбогдож болох аж. 

...Салхи нь хүртэл үнсээд угтдаг 

Сайхан монгол орондоо тавтай морилоорой

Сэтгэлээ чилээн хүүгээ хүлээсэн

Сэмэрсэн ижийдээ түргэн очоорой... Бичлэгийг  LIVETV дамжуулав. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.186.189)