Корона вирусийн халдвараар нас барсан хүний тоо нэмэгдсээр

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв цэг болоод байгаа Хятадын Хубэй мужид сүүлийн 24 цагийн дотор халдварын 2,987 тохиолдол шинээр бүртгэгдэж, 70 хүн нас барсныг тус мужийн эрх баригчид өнөөдөр зарлажээ.

Энэ нь нэг өдрийн дотор хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болжээ.

Өмнөх өдөр нь Хубэй мужид халдварын 3,156 тохиолдол шинээр бүртгэгдэж, 65 хүн нас бараад байв.

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 28,261 хүрч, нас барсан хүний тоо 565 болж байна. Эдгээрээс халдварын 28,018 тохиолдол, нас баралтын 563 тохиолдол нь эх газрын Хятадад оногдож байгаа юм.

Харин коронавирусийн халдвар аваад бүрэн эдгэрсэн хүний тоог 911 гэж мэдээлжээ. 

 

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.119.129)