Цагаан сар тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн төслийг Засгийн газар дэмжлээ

Улсын Онцгой комиссын шийдвэр, саналын дагуу Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газар хэлэлцэж, дэмжжээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тус зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн билээ.

Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ түүнтэй холбоотой зар сурталчилгааг зогсоох тухай тусгасан байна. Мөн Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгажээ. Иймд сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээрээ амрах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.117.237)