Гэрт байдаг хамгийн бохир ДОЛООН зүйл
Микробиологичид гэрт байдаг хамгийн бохир 7 зүйлийг илрүүлж, танилцуулж байна.
1. Мах , талхны мод
Гэрт хамгийн бохир зүйл жорлонд биш гал тогоонд байдаг юм байна.Бидний нэршиж дассан гамбанз буюу махны мод хамгийн бохир байдаг тул түүнийгээ жилдээ нэг удаа сольж,5%-н уксус буюу спиртээр тогтмол цэвэрлэж байх шаардлагатай.
2. Гэрийн утасны трубка
Хүн хүний гар дамжин, ярьдаг хэсгээрээ хүмүүсийн амнаас ялгарах олон сая тооны нянгууд хуримтлагдсан байдаг.
3. Аяга угаадаг угаагч поролон
2-3 долоо хоноод сольж байх шаардлагатай.
4. Угаалгын өрөөн дахь ванны хөшиг
Нэг их анзаарагддаггүй боловч чийглэг орчноос болоод олон төрлийн нянтай байдаг.
5. Хогийн сав
Жорлонгийн болон гал тогооны хогийн савийг тухай бүрд нь угааж ариутгаж байх.
6. Аяга таваг угаагч автомат машин болон хөргөгчний хаалга
7. Угаалгын машин
Гэрийн бохир зүйлсүүдийн эцэст нь угаалгын машин ордог юм байна. Юм угаасны дараа үлдсэн нянгуудад чийглэг тухтай орчин бүрдсэн байдаг тул capдаа нэг удаа уксус буюу лимоны хүчилтэй халуун усаар нэг эргүүлж ариутган сайтар угааж хатааж байгаарай.