НӨАТ-ын энэ оны эхний азтан маргааш тодорно
НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу ням гаригт 19.15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.
Иргэн та 2020 оны нэгдүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн супер шагнал 30 сая төгрөг.
Сонирхуулахад, 2019 оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10-наас эхлэн иргэдийн данс руу шилжүүлж дууссан. Үүнд, 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авчээ. Сангийн яам НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.