Өнөөдрөөс жолооч нараар драгер үлээлгэхгүй өөр төхөөрөмж ашиглана

Өнөөдрөөс жолооч нараар драгер үлээлгэхгүй өөр төхөөрөмж ашиглана

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын дарга С.Баатаржав Тээврийн цагдаагийн албанд жолоочийн согтуурлын түвшинг тогтоогч багажийг солих үүрэг өгсөн байна.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж байгаа энэ үед жолооч нар тус багажийг үлээхэд халдвар авах магадлалтай гэж эсэргүүцэж байсан билээ. Тэгвэл согтуурлыг хэмжигч үлээдэг багажийг хэрэглэхгүй байх шийдвэр гарсан байна. Ам хүргэж үлээх биш хол зайнаас үлээлгэн согтуурлын түвшинг тогтоох багажийг хэрэглэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллага ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн согтуурлын түвшинг тогтоогч хэмжих хэрэгслийг ашиглах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.164.47)