"Эрдэнэс" бондыг тэтгэврийн зээлээр солих гэрээ байгууллаа
2020-02-21
УИХ хууль баталж ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, "Эрдэнэс Монгол" компанийн таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй "Эрдэнэс" бондоор арилжааны банкууд дахь тэтгэврийн зээлийг солих гэрээнд гарын үсэг зурах ёслол УИХ-ын даргын өрөөнд боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, тэтгэврийн зээл олгож байсан арилжааны есөн банкны захирал оролцов. Ийнхүү гэрээнд гарын үсэг зурснаар тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын зээл албан ёсоор тэглэгдэж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.56.71)
ИХ УНШСАН