Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашаан чиглэлийн хөдөлгөөнийг хориглолоо
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргасан. Мөн хүмүүс олноороо очдог Шилийн богд зэрэг газрын замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга тушаал гаргаж Бурхан Халдун хайрхан болон Ононгийн халуун рашааны чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэлх хугацаанд хоригложээ. Дээрх чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашаан чиглэлийн хяналтын постонд тавих хяналтыг чангатгах зорилгоор Төв аймгийн Мөнгөморьт сумын нутагт байрлах Цагаан арал болон Хориудын постонд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутгаас байгаль хамгаалагчдаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа ажээ.