Сайжруулсан шахмал түлшний урамшуулалд 1.8 тэрбум төгрөг олгожээ

Сайжруулсан шахмал түлшний урамшуулалд 1.8 тэрбум төгрөг олгожээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явцыг сонсжээ. 2019-2020 оны халаалтын улиралд айл өрхүүдийг 600 мянган тонн сайжруулсан түлшээр хангана гэж тооцоолсноос одоогийн байдлаар 365 мянга 162 тонн түлш үйлдвэрлэн иргэдэд нийлүүлсэн байна. Түлшний үнийг тонн тутам 150 мянган төгрөг, борлуулалтын тонн тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгожээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар нэг тэрбум 897 сая 961 мянга 708 төгрөгийн урамшуулал олгосон байна.

Энэ үеэр сайжруулсан шахмал түлшнээс авсан 31 дээжийг дотоодын тав,и гадаадын гурван лабораторид шинжлүүлэхэд  хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой  сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй  химийн элемент, эрдэс илрээгүй, ахуйн хэрэгцээнд аюулгүй гэж гарсан тухай нийслэлийн Агаар орчны бохирдлыг бууруулах хорооны дарга Д.Мөнхжаргал онцолжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.219.178)