Ирэх гуравдугаар сараас Улаанбаатар-Алматы чиглэлд шууд нислэгтэй болно

Ирэх гуравдугаар сараас Улаанбаатар-Алматы чиглэлд шууд нислэгтэй болно

Казахстаны нийслэл Нур-Султан, Монгол Улсын нийслэл Улаанбаатарын чиглэлд өнгөрсөн зургадугаар сараас эхлэн шууд нислэгтэй болсон. Харин энэ онд тус улсын өөр нэг хот болох Алматы руу шууд нислэгтэй болох юм байна.

“Хүннү эйр” ХХК өнгөрсөн оны долдугаар сард Улаанбаатар-Алматы чиглэлд нислэг үйлдэх эрхээ авчээ. Тус компани ирэх гуравдугаар сарын 28-наас эхлэн 98 хүний суудалтай Embrear ERJ-190 агаарын хөлгөөр нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Гэхдээ Казахстаны эрх бүхий байгууллагаас тус компанид нислэг үйлдэх зөвшөөрлийг нь өгөөгүй байгаа юм байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан үүнийг зохих журмынх нь хүрээнд олгоход дэмжлэг үзүүлэхийг Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Ж.Адилбаеваас хүслээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.105)