БНСУ-д “COVID-19”-ын халдвар авсан хүний тоо 433 болжээ
Өнөөдөр 16:00 цагт БНСУ ын Эрүүл мэндийн яамны өгсөн мэдээллээр Covid-19 вирусний халдвар авсан хүний тоо 83-р нэмэгдэж нийт 433 боллоо. Энэ нь халдвар анх тархсан БНХАУ-аас бусад улсад бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болоод байна. БНСУ-д халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар хоёр хүн нас барж, 16 хүн эмчлэгджээ. Солонгосын 19 байршилд халдвар авсан хүний ийнхүү хурдацтайгаар өссөөр байна.
БНСУ-д энэхүү өвчлөл 4 хот, 6 мужид ялангуяа Тэгү хотод тархалт эрчтэй тархаж байна. Энэхүү тархалтын гол уурхай нь сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй байгаа. Тэрээр сүмээс гадна Чонду эмнэлгээр үйлчлүүлсэн. Нэг хүнээс олон хүнд тархаж болдгийг эндээс харж болно. Нэг хүн 5 хүн халдвар тараана. Энэ нь цааш таван мөчлөгийн хугацаанд буюу 5 үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэдэг тооцоо, судалгааг манай үндэсний эрдэмтэн, судлаачид хийж байсан.
Өнөөдрийн 16:30 минутийн байдлаар дэлхийн 29 оронд COVID-19 халдварын нийт 79291 тохиолдол бүртгэгдсэнээс 2345 нь нас барж, 20914 хүн эмчлэгдсэн байна.