Улаан буудайн урамшууллыг олгож эхэллээ

 

Дотоодын гурилын үйлдвэрүүдэд энэ жил 230.4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлээд байна. Улаан буудайн урамшууллыг авах 759 иргэн, ААН-д 21.4 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлээд байгаа талаар ХХААХҮЯ мэдээллээ. Дээрх тооны иргэд, ААН урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлжээ. 

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ОБЕГ, ЖДҮ-ийг дэмжих сан, Мал хамгаалах сан зэрэг байгууллагын өр төлбөрт тооцож нийтдээ  9.6 тэрбум төгрөгийг ААН, иргэдийн урамшууллаас суутган тооцож санхүүжүүлж байна.

Мөн дотоодын шалгалтаар урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлээгүй, зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн 45 иргэн, ААН-д олгох 1.4 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг холбогдох зөрчлийг арилгасны дараа нөхөн олгох үүргийг холбогдох албан тушаалтанд өгөөд байна.

Гурилын үйлдвэрүүдэд энэ жил 2019 оны ургацаас авсан, стандартын шаардлага хангасан улаан буудай нийлүүлжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.53.90)