Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ
2019-01-17
Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чоль АНУ-д айлчлах үеэрээ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны захидлыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт дамжуулан өгөх аж.“Yonhap” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын төлөөлөгч Вашингтон хотод яриа хэлэлцээ хийх үеэрээ захидлыг гардуулан өгөх юм байна. Ким Жөн Уны захидалд юу дурдсан талаар тодорхойгүй байгаа аж.Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп БНАСАУ-ын удирдагчид захидал илгээсэн тухай өмнө нь мэдээлсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах боломж хийгээд АНУ, БНАСАУ-ын түүхэн дэх хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэхээр БНАСАУ-ын төлөөлөгч Ким Ён Чоль өнөөдөр Вашингтон хотод айлчлах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.15.112)