Төрийн шийдвэрээ хүндэтгэж буй монгол хүн бүрт БАЯРЛАЛАА

Дэлхий нийтээр тархаад байгаа шинэ коронавирусын тархалт дэлхийн олон оронд өдрөөс өдөрт нэмэгдэж, халдварын тохиолдол, нас баралтууд эрчимтэй нэмэгдэж байгаа нь олон улс оронд өндөржүүлсэн бэлэн байдал зарлахад хүргээд байгаа билээ.  Энэхүү эрсдэлээс сэргийлж, манай улс ч бас  улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж буй юм. Мөн энэ өдрүүдэд Монголын уламжлалт сар шинийн баяр тохиож буй нь иргэд, олон нийтийн байгууллага, төр  захиргааны байгууллагуудаас илүү хяналттай, хариуцлагатай ажиллахыг шаардаж буй билээ. Цагаан сарын баяраар улсын хэмжээнд автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, гэр гэртээ баяраа тэмдэглэн, цахим золголт хийхийг Засгийн газраас уриалж буй юм. 

Төрийн энэхүү уриалга шийдвэрт хүндэтгэлтэй хандан ард иргэд хот, хөдөөд зорчихгүй, гэр гэртээ цахим золголт хийж байгаад баярын  өдрүүдэд ажил үүрэг гүйцэтгэж байгаа хууль, хяналтын байгууллагынхан онцолж, талархал илэрхийлж байна. 

Өнөөдөр /2020.02.24/ иргэд олон нийтийг уул овоо тахих, шинийн нэгний нар харах зэрэг үйл ажиллагааг Онцгой комиссын шийдвэрээр хориглосон билээ. Энэхүү төрийн шийдвэрээ хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлсэн иргэд та бүхэндээ талархлаа.

Иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өглөө эртлэн босож албан үүргээ амжилттай гүйцэтгэсэн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагч нартаа болон мэргэжлийн ангийн гишүүд та бүхэндээ баярлалаа.

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байх хамтын хүч юм.
 

Аюулгүй иргэн-Амар тайван Баян-Өлгийн төлөө хамтдаа

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар

Таны тѳлѳѳ бид

Амар тайван амьдралын тѳлѳѳ хамтдаа

Завхан аймаг дахь цагдаагийн газар

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, уриалга, Монгол улсын засгийн газрын тогтоол, Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд Аймгийн Засаг даргын 2020.02.21-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар Хот хоорондын зорчигч тээвэр, аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарлан, Шинийн нэгний өглөө нар харах, уул, овоонд гарахыг хязгаарласан билээ. Төр, засгийн тушаал, шийдвэр, захирамжийг хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлж байгаа Дорнодчууд та бүхэндээ ТАЛАРХЛАА.

Цагдаа, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжин ажиллаж аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран 24 цагаар хяналтын постуудад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хүнд хэцүү үед мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүн болон мэргэжлийн ангийн алба хаагч, гишүүд та бүхэнд БАЯРЛАЛАА.

Аймгийн Засаг даргын Тамгын газарт аймгийн Онцгой комиссын гишүүд "ШУУРХАЙ ШТАБ" байгуулан 70584647 дугаарын утсаар иргэдийн санал, гомдлыг хүлээн авах, аймгийн төвөөс гарах, орж ирэх зайлшгүй тохиолдолд нягталж шалгуулан зөвшөөрлийг олгож нэвтрүүлж байгаа тул иргэд та бүхэн дээрх утсаар холбогдоно уу.
 

Амар тайван амьдралын төлөө бид хамтдаа

ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.108.24)