Хятадад коронавирусын халдварын 508 шинэ тохиолдол бүртгэгджээ
Хятад улсад даваа гарагт “COVID-19” коронавирусний халдварын 508 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 71 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мягмар гарагт мэдээлжээ.
Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, даваа гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 77658 хүрч, нийт 2663 хүн нас барж, 27323 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.
Даваа гарагт 2589 хүн эмнэлгээс гарсан бол халдвар авсан байх магадлалтай 530 тохиолдол бүртгэгджээ. Мөн тухайн өдөрт нас барсан хүмүүсийн 68 нь Хубэй мужид бүртгэгдсэн бол Шаньдунд 2, Гуандунд 1 хүн нас барсан байна.
Даваа гарагийн оройны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 81 тохиолдол, Макаод 10 тохиолдол, Тайваньд 30 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт 2, Тайваньд 1 хүн баржээ. Түүнчлэн Хонконгт 19, Макаод 6, Тайваньд 5 хүн эмнэлгээс гарчээ.
Үүнээс гадна коронавирусний халдварын голомт болох Хубэй мужаас гадна бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо даваа гарагт 9 хүрсэн бөгөөд уг үзүүлэлт өнгөрсөн ням гарагт 11, бямба гарагт 18 байжээ.
Эх сурвалж: БЭЭЖИН-Xinhua.