ЭМЯ-наас БНСУ-д эмчлүүлж байсан монгол иргэн нас барсныг мэдээлж, эмгэнэл илэрхийлэв
2020-02-25
БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна. Түүнээс 2 дугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна.
Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.
Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.97.133)
ИХ УНШСАН