БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин: Коронавирусын тархалтыг дарахын тулд бүх ажлыг удирдан явуулна
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ард иргэддээ хандан мэдэгдэл хийснийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна
Дэгү хот Кёнбүг аймгийн иргэд та бүхэн хүчтэй байгаарай.
Бид шинэ төрлийн коронавирусын тархалтыг заавал дарах болно
Засгийн газар Орон нутгийн засаг захиргаа төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүгд хүчээ нийлүүлэн хамтран ажиллаж байна.
Хот орон нутгийн иргэд өөрсдийн саналаар халдвараас сэргийлэх ажилд идэвхитэй оролцох байдлаар бас нэгэн нэмэлт хүчийг бидэнд өгч байна.
Шинэ төрлийн коронавирус "COVID-19"-тэй хамгийн эхний эгнээнд тэмцэж байгаа Дэгү хотын захирагч Кёнбүг аймгийн Засаг даргаас эхлээд Дэгү хот Кёнбүг аймгийн Онцгой комиссын ажилтан албан хаагчид Засгийн газрын холбогдох байгууллагууд хувийн хэвшлийнхэн та бүхэнд бүгдэд нь талархаж дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байна.
Ялангуяа өдөр шөнөгүй халдварт өвчинтэй тэмцэж буй эмч эмнэлгийн ажилчид Хорио цээрийн ажилчид та бүхний асар их хичээл зүтгэл гаргаж байгаа явдалд үгээр илэрхийлэх аргагүй хүндэтгэл илэрхийлж бас талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
Мөн юу юунаас ч илүү хүнд бэрхийг туулж буй Дэгү хот Кёнбүг аймгийн иргэд та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлж урам өгөхийг хүсэж байна.
Өдөр тутмын амьдрал нь аюулд өртөөд байхад аажуу тайвнаар асуудлыг шийдэх үйл явцад хүчтэй туслалцаа үзүүлж байна.
Гэнэтийн энэ аюулаас болж хоромхон зуурт хүнд хэцүү нөхцөл байдалд орсон болов ч өөрсдийн зовлон зүдгүүрийг хойш тавьж хорио цээрийн ажилд идэвхи санаачлагатай оролцож аюулыг даван туулахад хүчээ нэгтгэж байгаа явдалд гүнээ талархаж байна.
Та бүхэнд улс орны өнцөг булан бүрээс Хүчтэй байгаарай Хамтдаа даван туулцгаая гэсэн дэмжсэн мессежүүдийг явуулсаар байхын зэрэгцээ Гуанжү хот Чоннам аймгаас эхлэн олон газруудаас хорио цээрийн хэрэгсэл ахуйн хэрэглээний зүйлсүүдийг хандивлах аян өрнөсөөр байна.
Бүх ард түмний нэгдэл гэдэг нь уриа лоозонд байдаг зүйл биш хүнд хэцүүг нь хуваалцах сэтгэл ба түүнийгээ хэрэгжүүлж буй явдалд оршино гэдгийг дахин нэг удаа мэдэрлээ.
Засгийн газар нь бололцоот бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж Дэгү хот Кёнбүг аймагтайгаа хамтран вирусын тархалттай тэмцэх энэ тэмцэлд заавал ялагч болох болно.
Засгийн газрын зүгээс цэрэг цагдаагийн хүчийг дайчлахын зэрэгцээ хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын боловсон хүчин зэргийг дайчлан улсын хэмжээнд бүхий л хүч нөөц бололцоог дайчлан ажиллаж байна.
"COVID-19"-ийн орон нутгийн дотор болон гаднах тархалтыг заавал хаан зогсоох хэрэгтэй.
Өнөөдөр өглөөний нам төр Засгийн газрын хамтын ажиллагааны хурлын үр дүнгийн талаарх танилцуулгад Дээд хэмжээний тусгаарлах хаах бодлогыг хэрэгжүүлэн ажиллана гэсэн үг байсан нь тухайн орон нутгийг бүхэлд нь хаана гэсэг үг биш өвчний тархалт ба даамжирлыг дээд хэмжээнд хаана гэсэн утга агуулгатай болохыг дахин тодотгон хэлмээр байна.
Иргэдийн дунд буруу ойлголт төрөхүйц зүйл орсон байсан тул дахин тайлбарлан хэлж байна. Гол асуудал нь цаг хугацаа болон хурдны асуудал болоод байна. Бид энэ долоо хоногтоо багтаан халдвар авсан хүмүүсийн тоон өсөлтөд ямар нэгэн бууралтыг бий болгох хэрэгтэй байна.
Иймд өнөөдрөөс эхлэн Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд улсын төв аюулаас хамгаалах Онцгой комиссын даргын зүгээс энэ хотод газар дээр нь ажиллаж бүх зүйлийг газар дээрээс удирдан ажиллах болно.
Ашиглаж болох бүхий л нөөцөө дайчлан ажиллаж асуудлыг хурдан хугцаанд намжаахын тулд Засгийн газрын зүгээс хийж болох бүхий л ажлыг хийх болно.
Цаашид Дэгү хот Кёнбүг аймгийн иргэдийн туулж буй нийгэм эдийн засгийн хор хохирлыг бага ч болов бууруулахын тулд тусгай дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг судлан үзэх болно.
Энэ орон нутаг нь тэр чигтээ олон талаараа аюулд нэрвэгдсэн нутаг болоод байна.
Гамшгаас үүдэн шууд хэлбэрийн хохирол үүсэх нь мэдээж бөгөөд иргэдийн амжиргаа болон өдөр тутмын амьдралд маш том хор хөнөөлийг учруулж байна. Иймд Засгийн газрын зүгээс тусгай хэрэгцээт болон нөөц сан зэргээс яаралтай төсвийг бүрдүүлэн гаргаж өгөх байдлаар ажиллах болно.
Нөхцөл байдал маш хүндэрсэн тул тусгайлсан гамшигт нэрвэгдсэн бүс болгон зарлах байдлаар бүх зүйл шийдэгдэхгүй юм.
Хүрэлцэхүйц төсөвийг бүрдүүлэн өгч дэмжихийн тулд УИХ-ын дэмжлэгтэйгээр төсвийн дахин тодотголд оруулан шийдэх байлаар ажиллах болно Их хурлын зүгээс ч гэсэн хүч нэгтгэн туслана гэдэгт итгэлтэй байна.
Бүгд хамтдаа хүчээ нэгтгэвээс даван туулж чадахгүй аюул гэж үгүй юм.
Төр засаг бүх иргэд Дэгү Кёнбүг аймгийн удирдлагууд хамтдаа хичээж байна.
Итгэлтэй зоригтойгоор хамтдаа даван туулцгаая.
Баярлалаа
Эх сурвалж: https://www.yna.co.kr/view/AKR20200225133300001