ДЭМБ: Өвчлөлийн тархалт Иран, БНСУ, Италид эрчимтэй тархаж байна  

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр "COVID-19" буюу коронавирусын халдварын талаарх олон улсын нөхцөл байдал, манай улс дотооддоо авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа олон улс дахь халдварын тархалт улс орнуудад ямар байгааг хэлэв. Өнөөдөр өглөөний буюу 2020.02.26-ны  09:00 цагийн байдлаар дэлхийн улс оронд нийт 80.809 тохиолдол бүртгэгдсэнээс 2759 нь нас барсан байна.

БНХАУ-аас гадна дэлхийн 38 оронд 2616 тохиолдол батлагдаж, 41 хүн нас бараад байна. Шинээр Алжир, Хорват, Австри улсад анхны халдвар бүртгэгдээд байна. Өвчлөлийн тархалт сүүлийн өдрүүдэд Иран, БНСУ, Италид эрчимтэй тархаж байна.   

Италид 322 тохиолдлоос 11 нь нас барсан байна. БНСУ-д 274 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан. Өнөөдрийн байдлаар 169 тохиолдол нэмэгдэж 1146 тохиолдол болж нас баралт нэг хүнээр нэмэгдээд байна. Харамсалтай нь Монгол Улсын нэг иргэн өчигдөр БНСУ-д нас барсан" гэв.

БНХАУ-д өнөөдөр нийтдээ 406 шинэ тохиолд бүртгэгдсэнээр 401 нь Хубэй мужид шинээр бүртгэгдсэн байна. Тус мужаас гадна халдварын 5 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн бага тоо болж байгаа аж. Энэ нь БНХАУ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа үр дүнгээ өгч, халдварын тоо буурсаар байгааг ДЭМБ-ын мэдээнд дурдсан байна.

Эх сурвалж: ЭМЯ-Хэвлэлийн бага хурал.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.208.189)