БНСУ-д коронавирусээр нас барагсдын тоо 12 боллоо

БНСУ-д "COVID-19" коронавирусээр өвчилсөн 73 настай эрэгтэй Кеймюнг Их сургуулийн Донгсан эмнэлэгт амьсгалын замын эрчимт эмчилгээ хийлгэж байгаад орон нутгийн цагаар өнөөдөр /2020.02.26/ 13:00 цагт амьсгал хурааж, тус улсад гарсан нас баралт 12 болжээ. Ёнхап агентлагын мэдээлснээр нас баралтын шалтгааныг амьсгалын замын цочмог дутмаг буюу “шок” хэмээн тайлбарласан байна.

Өвчтөний хувьд энэ сарын 20-нд Дэгү хотын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 23-ны өдөр Кеймюнг Их сургуулийн Донгсан эмнэлэгт чихрийн шижин, цусны даралт ихэссэн гэсэн оноштойгоор хүргэгдэн ирж, тус эмнэлгийн хорио цээрийн тасагт эмчлүүлж байжээ. Нас барсан иргэн Дэгү хотын "Шинчонжи" сүмийн гишүүн гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.34.237)