Италид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 11 болжээ

Италид коронавирусний халдвар авсан хүний тоо 322 болж нэмэгдсэн бол нас барсан хүний тоо 11-д хүрсэн тухай тус улсын Иргэний хамгаалалтын газрын дарга Анжело Боррелли мэдээлжээ.

Түүний хэлснээр, мягмар гарагт дөрвөн хүн нас барсан байна. Эдгээр хүн бүгд 80-аас дээш насны хүмүүс байжээ. Италид хамгийн олон буюу 240 тохиолдол Ломабард мужид бүртгэгдсэн байна. Мягмар гарагт анхны тохиолдол илэрсэн Сицили мужид халдвар авсан хүний тоо гурав болж нэмэгджээ.

Италийн "Спалланцани" үндэсний хүрээлэнгийн халдварт өвчин судлалын газрын дарга Жиованни Реззагийн тайлбарласнаар, тус улсад коронавирусний халдвараар нас барах тохиолдлын түвшин өндөр байгаа нь хүн амын өндөр насжилттай холбоотой байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.189.25)