Нийслэлийн эрүүл мэндийн газраас цаг үеийн байдлыг танилцуулав

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, CoVid19 -ын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар CoVid19-ын халдварын тархалтын мэдээллийг танилцууллаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Өнөөдрийн 2020/02/26 12 цагийн байдлаар Дэлхий дахинд 80239 хүн өвчилж, 2666 хүн нас барсан, 29776 хүн бүрэн эдгэрч, 79108 хүн ажиглалтын байдалтай байна. Монгол улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна.

Харин 218 хүнд вирус судлалын шинжилгээ хийгдэж, лабораторийн шинжилгээгээр 165 хүнээс вирусын халдвар илрээгүй сөрөг гарлаа. Ажиглалтад Дорнод аймагт 5, Замын-Үүдэд 104, ОБЕГ-ын Жаргалант сувилалд 17 хүн байна.

НОК-ын даргын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс нийслэлийн шалган нэвтрүүлэн 8 товчоонд эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэж эхэлсэн. Хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийслэл рүү орсон тээврийн хэрэгсэл 735, гарсан 778 тээврийн хэрэгслээр  нийтдээ 3701 иргэн зөөвөрлөгдөн зорчиход сэжигтэй тохиолдол илрээгүй байна” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.102)