Налайх дүүрэгт хэсэгчлэн тавьсан хөл хориог цуцалжээ
2020-02-27
Налайх дүүрэгт хэсэгчлэн тавьсан хөл хориог дөнгөж сая цуцалсан тухай тус дүүргийн ЗДТГ-аас мэдээлэв. Учир нь Багануур дүүрэгт тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусын халдваргүй гарчээ.
Багануур дүүрэгт “COVID-19” халдварын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байсан иргэн энэ сарын 22-ны өдөр БНСУ-аас ирсэн бөгөөд хоолой нь өвдөж, эмнэлэгт ханджээ. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс тухайн иргэнийг яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна. Тухайн ирсэн өдрөө Налайх дүүргийн наймдугаар хороонд байдаг эгчийндээ орсныг нь тогтоожээ. Улмаар тус айлд зочилсон дөрвөн айлыг шинжилгээний хариу гарах хүртэл тусгаарлаад байсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.24)
ИХ УНШСАН