Дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ

 Засгийн газар, УОК-ын шийдвэрээр нийслэл рүү орж, гарах хөдөлгөөний хязгаарласан хугацааг 3 дугаар сарын 2-ныг хүртэл сунгаж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваариар явуулахаар болсон. Харин нийслэлд хувийн болон албан хэрэгцээ, үйлчилгээ, худалдааны автомашины хөдөлгөөнийг хориглоогүй, хэвийн үргэлжилж, дугаарын хязгаарлалт ердийн өдрийнхөөрөө үйлчлэх юм. 

Энэ талаар Нийслэлийн онцгой комиссын хурлын дараа Нийслэлийн Онцгой байдлын алба болон ТЦА-наас мэдээлсэн юм. 

НОК-ын хуралдаанаар томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хязгаарласангүй. "Энэ талаар шийдвэр гаргахад судлах шаардлага байна. Ахуйн хэрэглээнээс бусад бүх төрлийн томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагууд судалгаа хийн ажиллаж байна" гэсэн хариуг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас өгч байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.108.192)