БНХАУ: Эх газрын Хятадад коронавирусын халдвар 79251-д хүрчээ

Эх газрын Хятадад баасан гарагт “COVID-19” коронавирусын халдварын 427 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 47 хүн нас барсан талаар тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс бямба гарагт мэдээлжээ.

Мөн баасан гарагт 2885 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо 288-аар буурч 7664 хүрсэн бол халдвар авсан байх магадлалтай 248 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр эх газрын Хятадад баасан гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 79251 хүрч, 2835 хүн нас барж, 39002 хүн эмнэлгээс гарчээ. Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, халдвар авсан хүмүүстэй ойр байсан 658587 хүн тогтоогдсоноос 58233 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. Баасан гарагийн оройны байдлаар Хонконгт коронавирусын халдварын 94 тохиолдол, Макаод 10 тохиолдол, Тайваньд 34 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт 2, Тайваньд 1 хүн нас баржээ. Мөн Хонконгт 30, Макаод 8, Тайваньд 9 хүн эдгэрсэн байна.

"Covid-19" вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний голомт болоод буй Ухань хот  11 сая хүнтэй  8,500 хавтгай дөрвөлжин км газар нутагтай ч аниргүй хөндий болж хувираад байгааг улс орнууд мэдээлсээр байна. Ухан хотын эргэн тойрны суурингууд, Хубэй мужид нийтдээ 60 сая хүн хөл хорионы дэглэмд байна. Ихэнх шинэ тохиолдол, нас баралт Хубэй мужийн төв Ухань хотод гарч байгаа учраас эрх баригчид энэ бүс нутагт хорио цээрийн дэглэмээ чангатгасан хэвээр байна.

Эх сурвалж: БЭЭЖИН. Xinhua агентлаг

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.6.140)