Хонконгт олон зуун хүнтэй эсэргүүцлийн жагсаал болжээ

Хонконгийн олон зуун залуу жагсагч бямба гарагийн орой Коулун хойгийн төвийн дүүрэгт жагсжээ. Тэдний зарим нь гудамжинд гал тавьж, цагдаагийн ажилтнуудтай мөргөлдсөн байна. 

Жагсагчид бямба гарагийн орой дүүргийн метроны буудлын ойролцоо цуглажээ. Зарим жагсагч шатахуун бүхий бөмбөг шидэж, ойролцоох замууд, буудлын гарцан дээр гал тавьжээ. Үүний хариуд цагдаагийн ажилтнууд нулимс асгаруулагч хий цацсан бөгөөд нэгэн цагдаа сэтгүүлчид рүү болон өөр лүү юм шидсэн жагсагчид руу буу шагайсан байна. Уг хурцадмал байдал шөнө дунд хүртэл үргэлжилжээ.

Хонконгийн засаг захиргаа болон цагдаа нарыг эсэргүүцэгчид өнгөрсөн оны зургадугаар сараас хойш жагсаал цуглаан өрнүүлжээ. Сүүлд шинэ жилийн баярын өмнөх өдөр болсон өргөн хүрээг хамарсан жагсаалаас хойш энэ төрлийн ажиллагаа намжсан боловч цаашид дахин идэвхжих төлөвтэй байна.

Хонконгийн оршин суугчид шинэ коронавирусний тархалтын эсрэг хэрэгжүүлж буй засаг захиргааныхаа арга хэмжээнүүдэд сэтгэл хангалуун биш байгаа бөгөөд сүүлд болсон жагсаалуудыг нуун дарагдуулахыг оролдсон хэмээн эрх баригчдаа шүүмжлэх болжээ. 

Эх сурвалж: ХОНКОНГ. /NHK/.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.147.65.111)
Зочин Малнуудыг бүгдийг нь шүршээд хаяаасай!!!
2020-03-02 Хариулах