БНСУ: Шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо 3526 хүрчээ

БНСУ-д ням гарагт шинэ коронавирусний халдварын 376 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 3526 хүрчээ. Мөн уг халдварын улмаас нийт 17 хүн нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 333 нь Дэгү хотод, 26 нь Умард Гёнсан мужид илэрсэн гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Мөн Сөүл хотод 5, Бусан хотод 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин эдгэрсэн хүний тоо 30 болж нэмэгджээ. 

Ням гарагийн өглөөний байдлаар улс даяар нийт 61037 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол 32422 шинжилгээний хариу хүлээгдэж байна. Дэгү хотын сүмийн 210 мянга гаруй гишүүнийг шинжилгээнд хамруулж байгаа тул халдвар авсан хүний тоо ойрын өдрүүдэд нэмэгдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Эх сурвалж: СӨҮЛ. Yonhap агентлаг

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.34.51)