1000 лам нар нэгдэж, Улсын онцгой комисст 10 сая төгрөг хандивлалаа
2020-03-03
Дэлхий нийтийг айдаст автуулад буй шинэ коронавирусын халдварыг эх орондоо оруулалгүй өнөөдрийг хүртэл тогтоон барьж, монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулсан сайн үйлсийн аян, эх оронч хөдөлгөөнүүд өрнөсөөр байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-нд “Монгол лам нарын бүлгэм групп”-ээс өрнүүлсэн “Асралын аян”-д 1000 лам нэгдэж, нийт 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлийг Улсын онцгой комисст гардуулаад байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.181.90)
ИХ УНШСАН